Танд амьд явах тоотой хэдхэн өдөр үлдсэнийг мэдвэл та юу хийх вэ?

Карнеги Меллоны их сургууль олон жилийн турш “Сүүлчийн лекц” цуврал илтгэлийг зохион байгуулжээ. Хэрвээ таны сүүлчийн боломж гэдгийг мэдэж байх аваас хүн төрөлхтөнд ямар эрдэм ухаанаа хуваалцах вэ? Хэрвээ танд маргааш гэж үгүй бол хойч үедээ юуг өвлүүлэн үлдээхээ төсөөлөхийг илтгэгч профессоруудаас хүсдэг байв.

Эдгэршгүй хорт хавдартай хэмээн оношлогдсон профессор Рэнди Пошийн хувьд үүнийг төсөөлөх шаардлагагүй байлаа.

Түүний сүүлчийн лекц хошин мэдрэмж, урам зориг, мэргэн ухаанаар дүүрэн байж олон хүний амьдралыг өөрчлөх давтагдашгүй бүтээл болжээ.

/126 өнгөт нүүртэй, хатуу хавтастай, 190х140мм хэмжээтэй/

Кокогийн алдартай 30 эшлэлд орчин цагийн хэв маягийг шингээн, зөвлөгөөг нь өнөө цагт тааруулан шинэчилж энэхүү номыг уншигч танд өргөн барьж байна.

Нэгэн зууны тэртээ, Коко Шанел эмэгтэйчүүдийн хувцасны донж маягийг эрс шинэчилжээ. Тэрээр эрэгтэй загварын хэв маягийг шингээж, эмэгтэйчүүдийг бариу корсетоос ангижруулахыг хүссэн бөгөөд түүний торгон нарийн мэдрэмж загварын чиг хандлагыг бүхэлд нь өөрчилсөн нь одоо ч үнэ цэнтэй хэвээр байна. Дэгжин хар даашинз, 2.55 цүнх, хоёр өнгийн шаахай зэрэг алдартай бүтээл нь хувцас загварт үнэтэй хувь нэмэр оруулж, Кокогийн нэр хүндийг өндөрт өргөжээ.

Түүний үл хуучрах гайхамшигт зөвлөгөөнүүд нь “je ne sais quoi” буюу үгээр илэрхийлшгүй үнэ цэнийг өдөр бүр бидэнд өгсөөр байна гэдэгт итгэлтэй байна.

Загвар бүтээгчид ертөнцийг бүтээж, загварчлах сэтгэлгээ асуудлыг шийддэг гэвэл та санал нийлэх үү?

Ажлын байр, гудамж талбай, гэр орон эсвэл алганд багтах ухаалаг утас, сууж буй сандлаа нэг хараарай. Энэ бүгдийг хэн нэгэн бүтээж, загварыг нь гаргасан. Загвар бүр бүтээгчийнхээ эсвэл бүтээж буй багийн шийдвэрлэхийг хүссэн ямар нэг асуудлаас эхлэлтэй байдаг. Таны асуудалд ч мөн шийдэл бий.

Стэнфордын их сургуулийн профессор Билл Бернэтт, Дэйв Эванс нар энэхүү номдоо хэн, хаана, юу хийж байгаа, эсвэл амьдралынхаа төлөө юу хийсэн, хөгшин, залуу гэдгээс үл хамааран амьдралыг утга учиртай, сэтгэл хангалуун байлгахад загварчлах сэтгэлгээ хэрхэн тусалж болохыг харуулжээ. Тэд гайхамшигтай технологи, бүтээгдэхүүн, хүрээлэн буй орчныг бүтээдэг загварчлах сэтгэлгээг ашиглаж сэтгэл хангалуун, баяр баясгалантай, бүтээлч амьдралыг цогцлоох боломжтойг олон зуун оюутны баялаг туршлагаас үндэслэн боловсруулсан арга барилаараа нотолж чадсан юм.

Дэлхийн хамгийн аз жаргалтай 10 орны тоонд Финланд, Дани, Норвег, Швед, Исланд улс байнга багтдаг нь учиртай!

Энэхүү номоос зуун зууныг дамжсан нордикуудын мэргэн ухаан, сэтгэл хангалуун амьдрах нууцыг олж мэдээрэй.

 

Лагом: Их ч биш, бага ч биш - Тунг нь тааруулах (Швед) 

Фрилустлив: Байгаль, эх дэлхийтэй ойр байх (Норвег) 

Фика: Өдөр тутмын цайны завсарлага хийгээд бусад таатай зан үйл (Швед) 

Хюга Ая тух гэдэг нь тайвшрал, урам зориг, баяр хөөрийг авчрах шидтэй (Дани) 

Люкке: Аз жаргал таны эргэн тойронд бий (Дани) 

Сису: Бэрхшээлд сөхрөлгүй, зоригтой, тэвчээртэй, шийдэмгий байх (Финланд) 

Тета Редаст: Бүх зүйл болно доо (Исланд) 

Том шийдвэр гаргахдаа та юу хийдэг вэ? Зөн совингоо дагадаг уу? Эсвэл давуу ба сул талыг жагсаан бичиж, бүтэлгүй үр дүн дагуулсан шийдвэрээ ахин дахин бодож, өөрийн үзэл бодолд нийцэх бусдын саналыг эрэн хайдаг уу? Гэтэл эдгээр нь зөв шийдвэр гаргах боломжийг багасган биднийг төөрөгдөлд оруулдгийг уг номд шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлаад зогсохгүй чанартай шийдвэр гаргах арга замыг танд зааж өгнө.

Мэргэжлийн покерчин, шийдвэр гаргах стратегийн мэргэжилтэн Энни Дьюк энэ номыг бичсэн. Иймдээ ч текстээр дүүрэн энгийн ном бус дасгал ажил бүхий интерактив бүтээл болжээ. Танд ямар үед хурдан шийдэж цагаа хэмнэх, ямар үед тунгаан бодож цаг зориулах шаардлагатайг ч хэлж өгнө.

Хөрөнгө оруулалт хийх, ажлаа солих, эсвэл гэр бүлийн амьдралд тулгарах чухал шийдвэр гээд таны амьдралыг өөрчилж ч магадгүй томоохон шийдвэрээс эхлээд, өдөр бүр хэдэн мянган жижиг шийдвэр гаргахдаа ч өөртөө итгэлтэй, зөв шийддэг болохыг хүсвэл “Шийдвэр хэрхэн гаргах вэ?” номыг өөрийн номын сандаа заавал нэмээрэй.

Жаахан дээрэлхүү даргатай боловч хүний нөөцийн албандаа гомдол гаргах, ажлаа хаяад зугтах, ажлаас гарах өргөдлөө өгөх ямар ч боломжгүй хэцүүхэн ажил бол ээжийн ажил. Ээж байна гэдэг үнэхээр гайхалтай, сайхан зүйл гэдгийг тайлбарлах, эсвэл хэрхэн мундаг ээж болох тухай өгүүлэх хэдэн арван ном, зохиол байдаг ч яг энэ ном шиг бодит үнэнийг шулуухан бичсэн нь туйлын ховор билээ. (За даа, ер нь байхгүй дээ)

Номын зохиогч Кэт, Нат хоёр нийт 7 хүүхэдтэй ба “Ээжүүдийн нүцгэн үнэн” нэртэй богино видео бичлэгүүдийг сошиал сүлжээнд оруулж анх олонд танигджээ. Тэдний өвөрмөц хошин мэдрэмж, юу ч нуулгүй, нэмж хачирлалгүй өгүүлэх бодит түүхүүд нь та л ганцаараа нусаа хацартаа наан, ядарч зүдрээгүйг ойлгуулж, тайвшруулж чадна. Ээжүүдийн тухай Instagram-аас хэзээ ч олж харахгүй бодит үнэн, эмнэлэг рүү авч явсан ч хэрэглээгүй зүйлсээс эхлээд хүүхэд гараах гарах хүртэл өөр хэн ч хэлж өгөхгүй бүхнийг “Ээжүүдийн нүцгэн үнэн” ном хуваалцана.

Төгс төгөлдөр ээжийн тухай үлгэр домог хийгээд төгс ээж болох гэсэн дарамтын эсрэг зоримог зогсож, та аль хэдийн хангалттай сайн ээж гэдгийг нотолно. Яг л найзтайгаа ярилцаж буй мэт хамтдаа инээж, хамтдаа тайвширч, хамтдаа бодит үнэнийг хүлээн зөвшөөрөх төдийгүй ээжийн завгүй өдрүүдийн хэдийд ч барин тавин уншихад нэн тохиромжтой ном юм.

Арван хэдэн жилийн өмнө, англи хэлний багш Жек Ма Алибаба-г байгуулсан нь өдгөө хэдэн зуун сая хэрэглэгчтэй интернэт худалдааны эзэнт гүрэн болж цогцолж, Walmart, Amazon- тай өрсөлдөхүйц дэлхийн шилдэг компани болжээ. 2014 онд IPO гаргаж, 25 тэрбум долларыг хөрөнгийн зах зээлээс босгосон нь дэлхийн санхүүгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн том амжилт юм. Энэ номын зохиогч Данкан Кларк 1999 онд Алибаба-гийн анхны оффис болох жижигхэн сууцанд Жектэй танилцаж, тус компанийг дөнгөж байгуулагдсаны дараа зөвлөхөөр нь ажиллаж байв. Тухайн үед Жек түүнд Алибабагийн 100’000 гаруй хувьцааг, нэгж хувьцааг 30 центээр авах боломжийг өгчээ. Харамсалтай номын зохиолч энэ саналд татгалзаж, 30 сая долларын алдаа хийх нь тэр. 2014 оны 9-р сард Алибаба IPO гаргаж, өнөөх гайхамшигт шийдвэр 30 сая долларын алдаа болж хувирчээ. Жек Алибаба группийн амжилтыг эмэгтэй ажилчидтайгаа үргэлж холбодог. Алибабагийн нийт ажилчдын 47 хувь нь, үүсгэн байгуулагчдын 1/3 нь эмэгтэйчүүд билээ.

Жек Ма-гийн бүтээсэн Алибаба хэмээх эзэнт гүрний сэтгэл хөдлөм түүхээр хамтдаа аялцгаая

Захиалга хүргэх

Захиалга хүргэх

Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

Бид хүргэлт хийх боломжгүй байгаа тул та бараагаа дараах хаягаас ирж авна уу: 1 сарын 31 хүртэл засвартай.