Сайн уу Рүби?

Сайн уу Рүби?

Product information

33’000

Description

Компьютер ашиглахгүйгээр код бичиж сурах боломжтой юу?“Сайн уу, Рүби?” ном маань яг л ийм зорилготой. Бага насны (5+) хүүхдэд тооцооллын сэтгэлгээг танилцуулах, дур сонирхлыг нь төрүүлэх зорилгоор Финландын зохиолч, зураач, программист Линда Лиукасын бичсэн энэхүү гурван цуврал ном маань 25 орчим хэлээр орчуулагдаж, олон орны уншигч хүүхдэд хүрчээ.Хүүхдийн нас, сэтгэхүйд тохиромжтой боловсролын агуулгыг бүтээх, сурталчлах, хүргэх зорилготой Линда “Сайн уу, Рүби?” цувралаараа дамжуулан асуудлыг задлах, зүй тогтлыг олох, алгоритмыг ойлгох, асуудлыг шийдвэрлэх, хамтран ажиллах зэрэг чадварыг хүүхдэд ойлгуулах, суулгахыг хүссэн юм.Цувралын эхний ном болох “Кодын ертөнцөөр аялсан адал явдал” номд маань бяцхан Рүби охин аавынхаа ажилдаа явахдаа үлдээсэн захидлын дагуу таван эрдэнэсийн чулууг олох аялалд гардаг. Замдаа тэр робот, оцон шувууд, цасны ирвэс гэх мэт хачирхалтай амьтадтай тааран найзална. Эдгээр амьтад бүгд программ хангамж, кодын хэлийг дүрсэлсэн, төлөөлүүлсэн амьтад байдгаараа онцлогтой. Рүби эрдэнэсийн чулуу бүрийг өөрийн болгохын тулд саад бэрхшээлийг давах хэрэгтэй болно. Ингэхдээ тэр логик сэтгэлгээ, том асуудлыг олон жижиг хэсэгт хуваах, зүй тогтлыг олж тогтоон өөрийн талд ашиглах гэх мэт аргуудыг ашигладаг. Рүби шантралгүй, тууштай зүтгэж, багаар ажиллаж, бусдад хүндэтгэлтэй хандаж, найз нөхөдтэй болохыг сонгосноор зорилгодоо хүрнэ.Номын тал хүртэл Рүбигийн адал явдалт түүх өрнөх бөгөөд түүний дараа дасгал ажлууд эхэлнэ. Дасгал ажлууд Рүбигийн туулсан адал явдалтай нягт холбоотой тул хүүхдэд Рүби шиг задлан шинжлэх, зүй тогтлыг олох гэх зэрэг тооцооллын сэтгэлгээг өөрөө ашиглах боломжийг олгодог.Тооцооллын сэтгэлгээ нь үндсэн дөрвөн хэсгээс буюу задаргаа, абстракц, зүй тогтол олох болон алгоритмаас бүрддэг. Номын гол үйл явдал ч энэ дөрвөн хэсэгтэй холбоотойгоор өрнөх бөгөөд дасгал ажлууд нь илүү тодорхой ойлгуулах, өөрөө хийж үзэх боломж олгох зорилготой. Гэхдээ дасгал ажил нь хичээл шиг, эсвэл заавал нэг зүйл сураад байгаа мэт бус харин Рүби ба түүний найзуудтай хамт тоглоод байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг.“Сайн уу, Рүби?” номоор дамжуулан хүүхэд эрэлч хайгуулч, бүтээлч сэтгэлгээ, тууштай байдал, өсөх сэтгэхүй, багаар ажиллах зэрэг чадварт суралцахын хажуугаар компьютерын дэлгэц огт харалгүйгээр кодын зүй тогтол, суурь ухагдахууныг сонирхолтой байдлаар ойлгох боломжтой.

Захиалга хүргэх

Захиалга хүргэх

Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

10 ба түүнээс дээш бүтээгдэхүүнд хүргэлт ҮНЭГҮЙ. Бусад тохиолдолд хүргэлтийн төлбөр 7’000₮.